Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны 142 дугаар тогтоол, БСШУС-ын сайдын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/533 дугаар тушаалаар “Чингис хааны өв, соёлын хүрээлэн” байгуулагдсан.
БСШУС-ын сайдын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны А/36 тушаалаар “Чингис хаан” хаадын музейн ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг тус хүрээлэнд хариуцуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 156 дугаар тогтоолоор Соёлын яамны харьяанд шилжин ажиллаж байна.
Тус хүрээлэн нь дараах зорилготой ажиллаж байна. Үүнд:
- Чингис хаан судлалыг Монгол судлалын нэгэн чиглэл болгон хөгжүүлэх;
- Чингис хаан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх;
- Монгол болон дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүргийг алдаршуулах;
- Чингис хааны өв, соёлын баримт мэдээллийн нэгдсэн сан үүсгэх;
- Монголын эзэнт гүрний өв, соёлыг гадаадын орнуудад түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад чиглэсэн нэгдсэн бодлого хөтөлбөр боловсруулах;
- Чингис хаантай холбоотой ёслол, хүндэтгэл, нэр нэршлийг нийгмийн харилцаанд хэрэглэх хэм хэмжээ тогтоох, эрх зүйн орчныг бүрдүүлэх суурь судалгаа хийх;