Танилцуулга
2022-07-30

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны 142 дугаар тогтоол, БСШУС-ын сайдын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/533 дугаар тушаалаар “Чингис хааны өв, соёлын хүрээлэн”  байгуулагдсан.
БСШУС-ын сайдын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны А/36 тушаалаар “Чингис хаан” хаадын музейн ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг тус хүрээлэнд хариуцуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 156 дугаар тогтоолоор Соёлын яамны харьяанд шилжин ажиллаж байна.

Тус хүрээлэн нь  дараах зорилготой ажиллаж байна. Үүнд:

  • Чингис хаан судлалыг Монгол судлалын нэгэн чиглэл болгон хөгжүүлэх;
  • Чингис хаан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх;
  • Монгол болон дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүргийг алдаршуулах;
  • Чингис хааны өв, соёлын баримт мэдээллийн нэгдсэн сан үүсгэх;
  • Монголын эзэнт гүрний өв, соёлыг гадаадын орнуудад түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад чиглэсэн нэгдсэн бодлого хөтөлбөр боловсруулах;
  • Чингис хаантай холбоотой ёслол, хүндэтгэл, нэр нэршлийг нийгмийн харилцаанд хэрэглэх хэм хэмжээ тогтоох, эрх зүйн орчныг бүрдүүлэх суурь судалгаа хийх;
# Сэдвүүд
other