“ЧИНГИС ХААН БА МОНГОЛ БАХАРХАЛ” сургалтыг улс орон даяар зохион байгуулав.
2023-01-02

Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”, “Соёлын бүтээлч сар” аяныг тохиолдуулан Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн судлаачид 1-5 дугаар ангийн сургалтын хөтөлбөр болон сурах бичигт “Чингис хаан болон Монголын эзэнт гүрэн”-ийн түүхийн агуулгын судалгаа хийж, тайлан, санал дүгнэлт боловсруулсан.
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурах бичигт Чингис хаан болон Их Монгол улсын түүхийн агуулга маш бага байна. Иймээс БШУЯ-ны харьяа Боловсролын Ерөнхий газартай хамтран 5 дугаар ангийн суралцагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулан “Чингис хаан ба Монгол бахархал” сэдэвт 40 минутын хичээлийн хөтөлбөр боловсруулж, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр улс орон даяар аймаг, нийслэлийн бүх ЕБС-ийн 5 дугаар ангийн суралцагчдад зориулан энэхүү сургалтыг зохион байгууллаа.

# Сэдвүүд
Мэдээ