Их Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жил, “Монгол бахархлын өдөр”, “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс “Чингис хаан судлал: өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингис хаан музейн байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг үндсэн гурван чиглэлийн хүрээнд зохион байгууллаа.
Монгол улс дахь чингис хаан ба монголын эзэнт гүрний судалгааны өнөөгийн байдал, чиг хандлага чиглэлээр:
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ц.Цэрэндорж, мөн хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан доктор, профессор С.Цолмон, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Э.Пүрэвжав нар оролцож чиглүүлэгчээр ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар оролцлоо.
Монгол улсад соёлын аялал жуулчлалын хөгжүүлэх нь: Чингис хаан чиглэлээр:
МУАЖ, найруулагч Г.Жигжидсүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн тэргүүлэх ЭША, доктор, профессор Г.Билгүүдэй, зураач, уран барималч, доктор С.Бадрал, СУИС-ийн Соёлын сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал нар оролцож чиглүүлэгчээр Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал, доктор Н.Саруул оролцлоо.
“Чингис хааны ертөнц ба дэлхий дахин” чиглэлээр:
Доктор, профессор Д.Баярсайхан, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Ц.Энхчимэг, мөн хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор А.Пунсаг, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор А.Энхбат нар оролцож чиглүүлэгчээр ШУА-ийн Түүх, угсааны зүйн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрхлэгч, доктор Л.Ганбат оролцлоо.
“Чингис хаан судлал: өнөөгийн байдал хөгжлийн чиг хандлага” cэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2023-01-02
# Сэдвүүд
Мэдээ